Миний тухай

Year 2022

Year 2021

Миний анхны видео ном - Англи хэл эхлэн суралцагсад болон хүүхэд багачуулдаа зориуллаа...

Speech #5 "Start of University.  How I dealt with it"

Speech #4 "Identity"

Prize-giving 2020

Өнөөдөр үнэхээр гайхалтай өдөр байлаа. Хүү маань сургуулиа төгсөөд баярт нь оролцлоо. Хүүгээрээ бахархана гэдэг үнэхээр энэ ажгуу.
Хичнээн ч олон удаа шагнуулав. Нэрийг нь дуудах бүрт омогшино гэдэг л боллоо. Ухаалаг сайхан хүүгээрээ гангарсан сайхан өдөр болов. Миний хүү олонд тустай, дэлхийд сайн сайхныг авчрах хүн болоорой. Ээж нь сэтгэл хөдлөөд баярын нулимс унагаваа😍😍😍😝😝😝

This afternoon we held our annual senior prize-giving ceremony. The school was joined by 150 parents and family members to celebrate the academic achievements of students in the 2020 year. Congratulations to Proxime Accessit for 2020, Bataa Ganbat and Dux, Michael Oborn.
Хүүгийнхээ хамгийн сайн найзтайгаа авахуулсан зургийг хуваалцлаа. Хүү маань энэ зургаа legendary буюу домог гэнээ. Хөөрхөн санагдав. Найз нь 2020 оны төгсөгчдөөс 1-р байрт орж, хүү маань удаалсан юм. Facebook пост....

2020 он

 Toastmaster speech#3

Ковидийн дараах Toastmaster клубийн анхны цугларалт боллоо.
Хүүгээ speech тавина гэхээр улаан фэн ээж нь яасан байх нь уу? Дагаж очоод бичнэ биздээ.
Хүүгээ дэлхийд алдартай том speaker болохоор ээж нь бас дагаад л навсагнах байхдаа гээд инээлдэв.😍😍😍😝😝😝

 Toastmaster speech

Урт удаан хорионы дараах анхны Toastmaster -ийн цуглаан боллоо. Хүүгээ speech хийнэ гэхээр нь яаж зүгээр байхуу, дагаж очоод бичиж авснаа хуваалцлаа.
Хүү маань хичээл, ажил, фитнес, сагсны бэлтгэлийнхээ хажуугаар энэ бүхнийг амжуулж байгааг хараад хүүгээрээ бахархаж суулаа. Миний хүү мөрөөдөл рүүгээ алхам алхамаар дөхөж л явна. Хүүдээ амжилтын дээдийг хүсэх ээж нь.

Website: www.wolbataa.com

18 насны төрсөн өдөр...

Өнөөдөр хүү маань 18 нас хүрч хууль ёсоор насанд хүрч байна. Энэ үе хорионы үе таарсан нь харамсалтай, гэхдээ амьдрал баян, дахиад олон олон төрсөн өдрүүд бидний өмнө байгаа.
Хүүгийнхээ дуртай хуушуурыг хийгээд, тортыг нь үлээлгээд л болчихно доо. 🥞🥃💖💖
Хүүг маань 60К хүн дагаж байгаа юм байна. Энэ олон хүний итгэлийг алдахгүй үлгэр дуурайлалтай амьдраарай гэж аав ээж нь хүүдээ захъя даа.
Website: www.wolbataa.com

Toasmaster клубт нэгдэв...

Өнөөдөр хүүгээ гэрийнхээ ойролцоо байдаг Toastmaster клубт дагуулж очоод бүртгүүлчихлээ. Хүүгээ цэгцтэй, зөв ярьж сураасай гэж хүссэн хэрэг. 2020 онд хүүдээ бас нэг хийх зүйлийг нь бэлдчихлээ.

Хичээл эхлэв...

2020 оны хичээлийн шинэ жил эхлэвээ....эхний өдөр шинээр ирсэн гадаад оюутнуудад сургуулиа танилцуулах ажилд өдөржингөө дайчлагдаж гэнээ...
Төгсөх жил хариуцлагатай жил, хүүдээ сургуулиа амжилттай дүүргэхийг хүсье! 😍😍😍 www.wolbataa.com

Хүү маань өчигдрөөс гэрийнхээ ойр байдаг mall-ний хоолны газар кассан дээр зогсох ажилд орсон юм. Ажил хийж үзмээр байна гэсээр энэ ажлыг олсон хэрэг. Орой ажлаа тараад нэлээд ядарсан шинжтэй орж ирлээ. Бидний хооронд болсон яриа:
Ээж: за ажил ямар байв?
Хүү: 8 цаг хөл дээрээ зогсох чанга юмаа.
Ээж: Энэ ажлыг насаараа хийсэн хүмүүс зөндөө байгаа. Ажил хийх амар биш. Хүмүүст 2 сонголт байдаг. Хоолоо олж идэхийн тулд зарим нь толгойгоо ажиллуулдаг, зарим нь биеэрээ ажилладаг. Биеэрээ ажиллах дургүй байгаа бол толгойгоо ажиллуулах хэрэгтэй болно доо.
Хүү: Мэдэж байгаа, ээжээ.
Би тэгээд бодлоо. Олон жилийн өмнө 7-р ангиа төгсөөд зуны амралтаараа ээжийнхээ эмнэлэгт асрагчаар ажиллаж билээ. Шөнө нойргүй, шал угааж хонох тэр ажил жаахан охинд ахадсан ажил байсан нь мэдээж. Ээждээ хэцүү байгаагаа дуулгахад ээж маань бас дээрх үгийг хэлж байсан нь санаанд үлджээ.
Насаараа шал угаахыг хүсээгүй би намраас хичээлдээ анхаардаг болсон юм. Мянга хэлснээс нэг мэдрүүлсэн нь дээр гэдэг болсон доо.
Миний энэ постыг уншиж буй залуусдаа ээжийн энэ үгийг бас дамжуулахыг хүслээ. Сонголт таных.... 

17 настай Г. Бат-эрдэнэ: Өдөрт ганцхан цагийг англи хэл сурахад зарцуул

Шинэ Зеландын “Glenfield College”-д сурдаг 17 настай Г.Бат-эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “My Way of Life” хэмээх пэйж хөтөлж, хувь хүний хөгжлийн тухай өөрийн мэддэг, чаддаг бүхний нийтэд хуваалцаад зогсохгүй, үеийнхээ хүүхдүүдэд онлайнаар англи хэл заадаг юм.
-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Шинэ зеландад амьдраад удаж байна уу?
-Нэг, хоёр жил болоод очдог. Өнгөрсөн долдугаар сард Монголдоо очсон. Шинэ Зеландад ирээд долоон жил болж байна.
-Тэгэхээр монголд сурч байсан байх нь. Шинэ Зеландын сургуультай харьцуулбал ямар ялгаа харагдаж байна вэ? Эндээс...

2019 оны 12-р сар (itoim сайтад ярилцлага өгөв)

Prize-giving 2019

09 Aug 2019

Финалын тоглолт. Хүү минь их л уравгар (уйлсан байх гэж бодож байна)....
48-47-оор хожигдлоо. Найз Карлтайгаа өдөр ярилцаад, 4 жил дараалан 2-т орлоо. Энэ жил л хожно шүү гэж тохирсон гэж байгаан. Сургууль нь финалийн тоглолтонд их ач холбогдол өгч байгаа бололтой, Facebook дээр зар тавиад багаа дэмжихийг уриалсан байв. Захирал, багш нар, сурагчид их олон хүн тоглолтыг үзэх гэж иржээ. 
Миний мэдэхээр бол хүү маань маш сайн тоглосон. Гэхдээ л хүү маань өөрийгөө буруутгасаар... Хамгийн сүүлд бөмбөгөө бариад цагаа дуусгахгүй таслуулсандаа тун гэмшинэ. Хамгийн сүүлийн 2 бөмбөгийг айлын тал оруулаагүй бол хожих байлаа. 37 секунд дутуу байхад 2 оруулаад хожчихно гэж хэн санахав дээ.
Миний зүүн талд зогсож байсан захирал нь миний баруун талд зогсож байсан багшаас аль баг хожих вэ хэмээн асуухад багш мэдээж манайх гэж итгэлтэйгээр ярилцахыг сонсоод зогсож байв. Хүүгийн минь баг хожчихлоо гэж санаа амарчихсан байсныг яана гэхэв....Бөмбөг бөөрөнхий гэдэг л боллоо.
Хүү маань гэр лүүгээ харьж явахдаа Карл надтай дуугарахгүй байна гэнээ. "Миний хүү санаа зовох хэрэггүй, санаатайгаар хожигдсон биш, найз чинь ойлгоноо" гэж хэллээ. Миний хүүд том сургамж боллоо гэхэд яагаад "Happy ending " байж болохгүй гэж гэнээ...
Миний хүү дахиад жаахан хичээхэд болно доо. Ээж нь....

2 Aug 2019

Шинэ Зеландын өвлийн жихүүн салхитай энэ өдөр хүү Бат-эрдэнийнхээ сагсны тоглолтыг үзэхээр очлоо.
Хүү маань маш сайн тоглов. Би чинь хүүгийнхээ топ фэн, хүүгийнхээ амьдралын аз жаргалтай, баяр гунигтай агшнуудыг оруулж байя гэж бодлоо. 

Өнөөдөр Rangitoto college-ийн багтай тоглов.Өндөр хүүхдүүдтэй ширүүн баг байв. Хүүгийн маань багийхан нуруугаар намхан ч хурдтай сайн тоглосноор өрсөлдөгч багаа 54-47-оор буулгаж авав.

Энэ тоглолт хагас финалын тоглолт байсан. Дараагийн буюу финалын тоглолтонд хожвол энэ жилийн аварга болно. Хүүдээ болон багыханд нь амжилт хүсье

Sep 2019

Өнөөдөр хүүгийн маань хичээл амраад, ээж хүү хоёр гарч машинаа үзлэгт оруулж, тосыг нь солиулж, тэр далимаараа гадуур хооллов.
Сэрүүн өдөр байсан болохоор дуртай шөлний газраараа орлоо. Ирээдүйд юу хийх талаараа тухтай ярилцав. Том мөрөөдөлтэй 2 доо...😅🙂🤔
Гараад ирсэн солонго татсан байхаар нь бэлэгшээж авсан хүүгийнхээ зургийг орууллаа.
Үдшийг сайхан өнгөрөөгөөрэй.... www.oyuna-erica.com

Prize-giving 2018

Prize-giving 2017

Prize-giving 2016

Prize-giving 2015

Prize-giving 2014

Glenfield Intermediate Prefects

Prize-giving 2013

Copyright 2019 - WOLBataa - All Rights Reserved

Email: info@oyuna-erica.com
Facebook: My Way of Life
Powered By ClickFunnels.com